Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы жүдочид окинава сүмогоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна

Японы эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 5-9-нд окинава аралд цугларалтад гарчээ. “Рио-2016” олимпийн наадмын бэлтгэлээ Окинавагаас эхэлж буй нь энэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы жүдочид окинава сүмогоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна
Японы жүдочид окинава сүмогоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 5-9-нд окинава аралд цугларалтад гарчээ. “Рио-2016” олимпын наадмын бэлтгэлээ Окинавагаас эхэлж буй нь энэ. Тэдний бэлтгэлийн нэг хэсэг нь окинава сүмо барилдах. Энэ нь баруун золгон, бүсний барьц авсан байдлаас эхэлж, нуруу мөрөөр нь газар унагааж, давдаг үндэснийх нь бөх юм. Иноүэ дасгалжуулагч окинава бөхийн олон төрлийн мэхнээс шавь нартаа эзэмшүүлэхийг зорьж байна. ДАШТ-ий 66 кг-ийн жингийн гурван удаагийн аварга Эбинүма Масаши "Монгол, Гүржийн жүдочид бүснээс бариад л дайрдаг. Тэднийг давах арга ухааныг эндээс оллоо" гэсэн нь анхаарал татав.

Хуваалцах