Японы хаврын баяр цуцлагджээ
Харин зохион байгуулагчаар Япон дахь Монгол оюутны холбоо ирэх тавдугаар сарын 4-5-нд Токио хотод хийхээр ажиллаж байжээ.
Мэдээллийн алба

Япон Улсад уламжлал болон зохион байгуулагддаг Монголчуудын хаврын баяр цуцлагджээ. Ийм шийдвэр гарсан шалтгаан нь шинэ коронавирусний тархалт улам дэгдэж буйтай холбоотой юм.
Харин зохион байгуулагчаар Япон дахь Монгол оюутны холбоо ирэх тавдугаар сарын 4-5-нд Токио хотод хийхээр ажиллаж байжээ.
Энэхүү баярт Япон дахь Монгол оюутнууд болон сайн дурын сайхан сэтгэлт Япон, Монгол залуус оролцдог билээ. Мөн мэргэжлийн сүмочид өөрсдийн хишгээ зочдод гардуулдаг юм.


















