Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин, 3 дугаар түвшинд хүрч байна

Японы Цаг уурын газрын гуравдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул идэвхжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин, 3 дугаар түвшинд хүрч байна
Японы Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин, 3 дугаар түвшинд хүрч байна. Зураг: МҮОНРТ

Японы Цаг уурын газрын гуравдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул идэвхжиж байна.Тус галт уул дэлбэрэлтийн аюулын 2 дугаар түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас 3 дугаар түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдээлэв.Цаг уурын газрын мэдээллээс үзвэл, дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.Гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, гуравдугаар сарын 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Хуваалцах