Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы Нарита хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом” болно

Уг тэмцээнд ДАШТ-ий медальтай 19 бүсгүй зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэдний дунд Жакарра Винчестер (АНУ), Рисако Кавай (Япон), Инна Тражукова (ОХУ), Тамыра Менса (АНУ), Аделин Грэй (АНУ) гэсэн 2019 оны дэлхийн таван аварга барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Нарита хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом” болно
Японы Нарита хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом” болно. Зураг: МҮОНРТ

Японы Нарита хотод энэ сарын 16-17-нд эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болно.

Уг тэмцээнд ДАШТ-ий медальтай 19 бүсгүй зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэдний дунд Жакарра Винчестер (АНУ), Рисако Кавай (Япон), Инна Тражукова (ОХУ), Тамыра Менса (АНУ), Аделин Грэй (АНУ) гэсэн 2019 оны дэлхийн таван аварга барилдана.

Мөн ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо ирэх гурван жилд гурван ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахаар болжээ.

Ийнхүү уг тэмцээнүүдийхээ хуваарийг саяхан баталж, 2020 онд Нижний Новгород хотод болох оюутны ДАШТ-ийг аравдугаар сарын 27-30-нд, 2021 онд Уфад болох залуучуудын ДАШТ-ийг наймдугаар сарын 16-22-нд, 2022 онд Красноярскт болох насанд хүрэгчдийн ДАШТ-ийг есдүгээр сарын 10-18-нд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хуваалцах