Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы Шизүока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал Япон Улсын Шизүока мужийн дэд захирагч ноён Така Хидеки тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Шизүока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Японы Шизүока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал Япон Улсын Шизүока мужийн дэд захирагч ноён Така Хидеки тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайт М.Түмэнжаргал хоёр талын соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын дүнд Токио 2020 Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын бэлтгэлийг Шизүока мужид хийхээр боллоо. Түүнчлэн, цаашид аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, энэ ажлын хүрээнд Шизүока мужийн аялал жуулчлалын асуудал эрхэлдэг компаниудыг Монгол Улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй холбон өгч, харилцан уулзалт, зохион байгуулахаар тохиролцов.

Мужийн дэд захирагч ноён Така Хидеки “Монгол Улсаас Япон улсад визгүй зорчдог болгох талаар өөрийн улсын холбогдох газарт уламжлан, ажил хэрэг болгоно” хэмээн амлалаа. Шизүока муж нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог драмын театртай бөгөөд манай улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу соёл болон спортын салбарт бага, дунд ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөн тохиролцов.

Хуваалцах