Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна

Иений нэг ам.доллартой тэнцэх ханш сүүлийн 20 жилийн байгаагүй доод түвшиндээ хүрч унасан тухай NHK мэдээллээ. Хөрөнгө оруулагчид ам.доллароос ашиг унагахын тулд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна
Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Иений нэг ам.доллартой тэнцэх ханш сүүлийн 20 жилийн байгаагүй доод түвшиндээ хүрч унасан тухай NHK мэдээллээ. Хөрөнгө оруулагчид ам.доллароос ашиг унагахын тулд Японы валютыг зарж, ам.доллар худалдан авч байна.

Даваа гарагт Токиод 1 ам.долларын арилжааны ханш 135 иентэй тэнцэж байна. Энэ нь 2002 оны 2 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

АНУ болон Японд зээлийн хүүгийн зөрүү ихсэж байгаа нь хөрөнгө оруулагчдыг долларын хөрөнгө рүү илүүтэй шуурахад хүргэж байгааг эдийн засгийн шинжээчид хэлж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцыг бууруулахын тулд мөнгөний бодлогоо чангатгаж байгаа бол, Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хуваалцах