Японы Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ
Их хэмжээний усархаг борооны улмаас хөрсний гулгаа үүсэх, далайн шуурга шуурах эрсдэлтэй байгаа тул Японы Урасоэ хотын 115 мянган иргэн яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ.
Мэдээллийн алба

Их хэмжээний усархаг борооны улмаас хөрсний гулгаа үүсэх, далайн шуурга шуурах эрсдэлтэй байгаа тул Японы Урасоэ хотын 115 мянган иргэн яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ.
Окинава арлын энэ хотын иргэдийг сургууль, засаг захиргааны байранд толгой хоргодохыг уриалсан тухай “Эн-Эйч-Кэй” суваг лхагва гарагт мэдээлсэн байна.
Окинавад хүчтэй аадар бороо орж байна. Харин өнөө оройноос шуурга шуурч, Японы баруун өмнөд эргийг чиглэх магадлалтай байна.


















