Яруу найрагч Б.Ичинхорлоогийн дурсамж
1990 оны дээрх наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Тарагт сумаас хөх даалимбан тэрлэг өмсч ирээд түрүүлэхдээ энэхүү зургийг татуулжээ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом-2015” наадам ирэх сарын 2-нд Соёлын төв өргөөнд болно. Үүнийг тохиолдуулан уншигч танаа доорх сонирхолтой гэрэл зургийг хүргэж байна. Тодруулбал, 1990 оны дээрх наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Тарагт сумаас хөх даалимбан тэрлэг өмсч ирээд түрүүлэхдээ энэхүү зургийг татуулжээ. Мөн өдгөө МЗЭ-ийн хорооны захирлаар ажиллаж буй яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, яруу найрагч Дарь.Сүхбаатар, Г.Цагаандэрэм, Н.Билгүүн нарын тэргүүтэн идэр насаа энэ зурганд хадгалсан байна.
Сонирхуулахад, 33 дахь жилтэйгээ золгож буй тус наадамд 156 найрагч шүлгэн хүлгээ ирүүлээд байгаа бөгөөд тэднээс хэдийг нь хоёрын даваа буюу тайзнаа морилж, үзэгчдэд бүтээлээ толилуулахыг тус хорооныхон шийдвэрлэнэ.



















