Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо

Тэрбээр тус цомогтоо 10 гаруй жилийн хугацаанд бүтээсэн дууныхаа бүтээлийг хураангуйлсан бөгөөд нийт зохиолын болон поп чиглэлийн 34 дуу багтжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо
Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо. Тэрбээр тус цомогтоо 10 гаруй жилийн хугацаанд бүтээсэн дууныхаа бүтээлийг хураангуйлсан бөгөөд нийт зохиолын болон поп чиглэлийн 34 дуу багтжээ. Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. Харин “Сэтгэл чамайг таньсан ч билүү” хос цомог нь дууных нь анхны эмхэтгэл ажээ.

Тус цомогт гавьяат жүжигчин Д.Энхзулын хүү СТА Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, СТА Э.Батхуягийн дуулсан “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг олны мэдэх хит дуу багтжээ.

Хуваалцах