Яруу найрагчийн хөрөг /фото/
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ИТХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Яруу найргийн үндэсний төв, "Бэст Арт" галерейгаас хамтран зохион байгуулсан "Яруу найрагчийн хөрөг" үзэсгэлэнд үе үеийн шилдэг яруу найрагчдын 40 гаруй хөргийг дэлгэн сонирхуулсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбат, яруу найрагч Ж.Баяржаргал, А.Лхагва, "Бэст Арт” галарейн захирал, зураач С.Чулуунбаатар, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа болон нутгийнхан оролцов.

Энэ үеэр тус сумын сургуулийн сурагчдын дунд эссэ бичлэг, шүлгийн тэмцээн зохиогдож, шалгарсан сурагчдыг шагнан урамшуулжээ.
Уншигч та бүхэнд "Яруу найрагчийн хөрөг" үзэсгэлэнгийн зарим бүтээлийг толилуулж байна.


















