“Яруу найргийн жазз үдэш” болно
Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэм, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Эх орон телевиз хамтран энэ сарын 28-нд “Яруу найргийн жазз үдэш” зохион байгуулна.
Мэдээллийн алба

Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэм, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Эх орон телевиз хамтран энэ сарын 28-нд “Яруу найргийн жазз үдэш” зохион байгуулна.
"Шинэ үнэр" бүлгэмийн дөрвөн жилийн ойд зориулсан яруу найргийн үдэш уран бүтээлчид шүлгээ жазз хөгжимтэй хоршин танд хүргэнэ. Үдэшлэгийн хөгжим, дуугаралтыг мэргэжлийн хөгжимчид танд мэдрүүлж, Kush and Ouyka, дуучин Оюундарь, "Оршихуй" хамтлаг уран бүтээлээ хүргэх юм.
Үйл ажиллагаанд МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга зохиолч Ц.Буянзаяа, яруу найрагч Г.Аюурзана, Б.Галсансүх, утга зохиолын “Хүрээ хөвгүүд” оролцоно.
Үдэшлэг энэ сарын 28-нд 18.00 цагаас UB jazz club (Төв Хаанбанкны хажууд) болно.


















