Ярыгиний нэрэмжит тэмцээнд Дагестаны 32 бөх оролцоно
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болох алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцох ОХУ-ын харьяа Дагестан улсын бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл өчигдөр дуусч, тус улсыг төлөөлөн уг тэмцээнд оролцох бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорхой болсон байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болох алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцох ОХУ-ын харьяа Дагестан улсын бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл өчигдөр дуусч, тус улсыг төлөөлөн уг тэмцээнд оролцох бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорхой болсон байна. Нэгдсэн бэлтгэл 2 долоо хоногийн хугацаатай явагдсан бөгөөд уг тэмцээнд Дагестанаас 32 бөх оролцохоор болжээ. Өнгөрсөн жил хамгийн сайн амжилт үзүүлсэн 26 бөхийн зардлыг улсаас гаргаж байгаа бол үлдсэн 6 бөх өөрсдийнхөө зардлаар явж байгаа ажээ.


















