Явган аялал зохион байгуулагдлаа
Улаанбаатар хот - Төв аймаг - Манзуширын хийд - Цэцээ гүн гэсэн маршрутаар зохион байгуулагдсан тус аялалд оролцсон албан хаагчдаас Цэцээ гүний оргилд хамгийн түрүүнд гарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг албан хаагчийг шагнав.
Мэдээллийн алба

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд ОБЕГ, ГСХ-ийн албан хаагчдын дунд Богд уулын ноён оргил Цэцээ гүнд гарах спорт аялал зохион байгууллаа.
Улаанбаатар хот - Төв аймаг - Манзуширын хийд - Цэцээ гүн гэсэн маршрутаар зохион байгуулагдсан тус аялалд оролцсон албан хаагчдаас Цэцээ гүний оргилд хамгийн түрүүнд гарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг албан хаагчийг шагнав.
Үүнд эрэгтэйчүүдээс Гамшиг судлалын хүрээлэнгийн радиологич-судлаач, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, эмэгтэйчүүдээс ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Саранцэцэг тэргүүллээ.


















