Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Язгуур урлагийн хамтлагуудын “Монгол мөхөшгүй” тоглолт болно

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулах эрхэм зорилготой “Монгол мөхөшгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд болно.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Язгуур урлагийн хамтлагуудын  “Монгол мөхөшгүй” тоглолт болно
Язгуур урлагийн хамтлагуудын “Монгол мөхөшгүй” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулах эрхэм зорилготой “Монгол мөхөшгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд болно.

Төрийн Соёрхолт Д.Сосорбарам найруулагчаар нь ажиллаж буй энэ тоглолт гурав дахь жилдээ болж буй нь энэ. Тоглолтод “Алтан Ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн Оргил”, “Тэнгэр Аялгуу”, “Их Монгол”, ХБНГУ-аас уригдан ирж буй “Эгшиглэн” хамтлагууд оролцоно.

Үндэсний язгуур урлагийн гайхамшгийг орчин үеийн хөгжимтэй хэрхэн хослохыг “Монгол мөхөшгүй” тоглолтоор харуулах аж.

Хуваалцах