Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ё.Басхүү дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах тойрогт Тажикстаны бөхийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт БНСУ-ын тамирчин Ан Баултай өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ё.Басхүү дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав
Ё.Басхүү дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо өчигдөр эхэлж, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Ё.Басхүү гуравдугаар тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах тойрогт Тажикстаны бөхийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт БНСУ-ын тамирчин Ан Баултай өрсөлдөнө.

Сонирхуулахад, уг тэмцээнд түрүүлсэн тамирчин тав, үзүүрлэсэн нь гурав, хүрэл медаль хүртсэн бөх 1500 ам.долларын шагнал хүртэх юм.

Монгол Улсын баг тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, туслах дасгалжуулагч Ч.Болдбаатар нар ахалж байна.

Хуваалцах