Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ё.Батмөнх: Би нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээдэг

-2009 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэгэхдээ нийтийн дууг орчин үеийн нэмнэлээр дуулахыг хичээж байна. Харин СУИС-д 2003 онд элсэн орондоо бүжгийн ангид сурч байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ё.Батмөнх: Би нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээдэг
Ё.Батмөнх: Би нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээдэг. Зураг: МҮОНРТ

МУСТА, дуучин Ёндонгийн Батмөнх ирэх аравдугаар сарын 29-нд “Болор сарны аялгуу” нэртэй бие даасан анхны тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийх гэж байна.

Энэ талаар эрхэм уран бүтээлчээс цөөн асуултанд тодруулга авсан юм.

-Тоглолтынхоо талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Хэдэн бүтээл дуулагдах вэ. Урилгаар хэн хэн оролцох вэ?

-Энэ миний бие даасан анхны тоглолт. МУСТА Д.Баасандарж, Б.Батболд, Л.Нарантуяа, П.Бат-Ундрах, Н.Мѳнгѳнхонх нар хамтарч ая дуугаа өргөнө. Мөн “Сарны чулуу” чуулгын хамт олон урилгаар оролцоно. Нийт 19 дуу эгшиглэнэ.

-Бусад дуучны тоглолтоос юугаараа онцлог болох вэ?

-Маш орчин үеийн шийдэл, тайз, дэлгэц ашиглагдана. Миний дууны ихэнхи нь хэмнэлтэй болохоор шоу агуулгатай хийхээр тѳлѳвлѳж байгаа.

-Тоглолтоо яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

-“Болор сарны аялгуу” нэртэй дуугаараа нэрлэсэн.

-Хэдэн оноос дууны уран бүтээл хийж эхэлсэн бэ?

-2009 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэгэхдээ нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээж байна. Харин СУИС-д 2003 онд элсэн орондоо бүжгийн ангид сурч байлаа.

-Бүжигчин болох гэж байсан залуу яаж яваад дуучин болов оо ...?

-Тэр үед дуулаачийн анги дүүрсэн байсан учир дараа жил нь СУИС-ийн харьяа Соёлын дээд сургуул хѳгжийн ангид орсон. Ингээд 2008 онд төгссөн. Миний өөр нэг авьяас төгөлдөр хуур тоглох. Үүнийг би тун сайн тоглодог гэж боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах