Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж найм дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, элэг нэгт биднийгээ дахин баярлууллаа. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж найм дахь түрүүгээ авлаа
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж найм дахь түрүүгээ авлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, элэг нэгт биднийгээ дахин баярлууллаа. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртэв.

Башёгийн сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн озэки Кисэносато 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Кисэносато өчигдөр Гоэйдог давсан ч Харүмафүжи, Хакүхо нарын барилдааныг хүлээсэн. Хэрвээ Харүмафүжи унасан тохиолдолд нэмэлт барилдаанд түүнтэй барилдах байсан юм. Гэвч Харүмафүжи их аваргыг давснаар түүнд боломж олгосонгүй.

Макүүчи зиндаа

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж13-2

  • Озэки Кисэносато 12-3

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-5

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7

  • Маэгашира-7 Ичиножёо А.Ичинноров 9-6

  • Маэгашира-10 Таканоива А.Баасандорж 10-5

  • Маэгашира-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6

  • Маэгашира-16 Араваши Э.Дөлгөөн 9-6

Хуваалцах