Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ёкозүна Кисэносато хоёр башё дараалан түрүүллээ

16 жилийн дараа хоёр башё дараалан Япон бөх түрүүлсэн амжилтыг давтаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёкозүна Кисэносато хоёр башё дараалан түрүүллээ
Ёкозүна Кисэносато хоёр башё дараалан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё өндөрлөв. Тэмцээний сүүлийн өдөр 13 даваа, нэг унаатай явсан манай озэки Тэрүнофүжи, шинээр ёкозүна болсон Кисэносато нар учраа таарсан юм. Шинэ ёкозүна 12 даваа, хоёр унаатай явсан бөгөөд Тэрүнофүжиг өвдөг шороодуулснаар хоёр бөхийн даваа унаа тэнцлээ.

Улмаар нэмэлт барилдаан хийхэд Тэрүнофүжи атга дүүрэн барьц аваад дэвжээний зах руу шахсан ёкозүна Кисэносато дагуулж мушгиад давлаа. Ийнхүү шинээр ёкозүна цол хүртсэн Кисэносато жинхэнэ аварга гэдгээ харуулан 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Мөн 16 жилийн дараа хоёр башё дараалан Япон бөх түрүүлсэн амжилтыг давтаж байна.

Манай хоёр аварга Харүмафүжи, Какарюү нар 10 даваатайгаар тэмцээнийг дуусгасан юм.

Хуваалцах