Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ёшито Осүбо Хакүхог бараг хөдөлгөсөнгүй

Японы хөл бөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёшито Осүбо Хакүхог бараг хөдөлгөсөнгүй
Ёшито Осүбо Хакүхог бараг хөдөлгөсөнгүй. Зураг: МҮОНРТ

Японы хөл бөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдав.

Өдгөө 33 настай Ё.Осүбо нь сүмог ихэд шимтэн үздэг бөгөөд Хакүхо аваргын үнэнч дэмжигч нь гэнэ. Тиймээс Хакүхо фэнийнхээ хүсэлтийг зөвшөөрч, хоёр ч удаа барилдахад биеийг нь бараг хөдөлгөсөнгүй. Барилдаан дууссаны дараа тэрбээр “Аваргыг би газраас өчүүхэн ч хөдөлгөж дөнгөсөнгүй шүү. Түүн шиг хамгаалагч хөл бөмбөгт лав байхгүй” гэжээ.

Ёшито Осүбо нь Японы хөл бөмбөгийн дээд лигт нийт 158 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд Испани, Германы лигт тоглож байв. Түүнчлэн бага байхдаа жүдо бөхийн дугуйланд суралцдаг байжээ.

Хуваалцах