Ю.Цэдэнбал агсны нэрэмжит яруу найргийн наадам, уран бичлэгтийн уралдаан болно
Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын төр засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан түүний алдрыг мөнхлөх үүднээс"Ю.Цэдэнбал-Монгол орон" яруу найргийн наадас, уран
Мэдээллийн алба

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын төр засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан түүний алдрыг мөнхлөх үүднээс"Ю.Цэдэнбал-Монгол орон" яруу найргийн наадас, уран бичлэгийн уралдаан болох гэж байна.
Иймд оролцогчдын бүтээлийг энэ сарын 30 хүртэл Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн хүргэх аж. Бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж хоёрдугаар шатнаас 15 шилдэг уран бичлэг, 15 яруу найрагчийг шагналт байрын төлөө өрсөлдүүлнэ.
Яруу найргийн төрөлд нэгдүгээр байр 300, хоёр, гурав, тусгай байр 200, 100, 50 мянга, уран бичлэгийн төрлийн нэгдүгээр байр 200, хоёр, гуравдугаар байр 150, 100 мянган төгрөг, өргөмжлөлийн хамт гардуулна.
Арга хэмжээ ирэх сарын 10-нд Ю.Цэдэнбалын Академийн байранд болно.


















