Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Юлиан Дракслер эхний гоолоо орууллаа

Юлиан Дракслер Францын “ПСЖ” клубын хамтаар талбайд гарсан эхний тоглолтдоо гоолоо орууллаа

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Юлиан Дракслер эхний гоолоо орууллаа
Юлиан Дракслер эхний гоолоо орууллаа. Зураг: МҮОНРТ

Францын “ПСЖ” клуб энэ он гарсанаар 23 настай герман хагас хамгаалагч Юлиан Дракслерыг багийнхаа бүрэлдэхүүнд элсүүлж, 4 жилийг гэрээг үзэглэсэн. Тэрээр урд шөнө шинэ багийнхаа хамтаар анхны тоглолтдоо оролцлоо. Энэ удаад “ПСЖ” клуб Францын цомын тэмцээний хүрээнд “Бастиа” клубтэй учраа таарсан юм. Энэ өдөр тэд 90 минутын турш өрсөлдөгчөө илүүрхэн тоглож, 7:0-ийн харьцаатай хожжээ. Ингэснээр тэд тэмцээний шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарч байна. Тоглолтын сүүлийн буюу 7 дахь гоолыг Юлиан Дракслер хаалганд оруулсан юм. Тэрээр ийнхүү Францын багийн төлөөх эхний тоглолтдоо эхний гоолоо оруулж чадлаа.

Герман залуу 2015 оны зун Германы “Шальке” клубээс “Вольфсбург”-т очиж байсан ч шинэ багийнхаа хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хүртэл тоглож чадаагүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр багаа солихыг хүсэж байгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдэгдээд байсан юм. Дракслер “Шальке”-гийн бүрэлдэхүүнд 170 тоглолтод оролцож 30 гоол оруулсан бол “Вольфсбург”-ын хамтаар 45 тоглолтод талбайд гарахдаа 8 гоол оруулсан амжилтыг үзүүлсэн.

Хуваалцах