Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Юлиан Дракслер “ПСЖ”-д ирлээ

Францын “ПСЖ” клубын удирдлагууд 23 настай герман хагас хамгаалагч Юлиан Дракслерыг багийнхаа бүрэлдэхүүнд элсүүлсэнээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Юлиан Дракслер “ПСЖ”-д ирлээ
Юлиан Дракслер “ПСЖ”-д ирлээ. Зураг: МҮОНРТ

Францын “ПСЖ” клубын удирдлагууд 23 настай герман хагас хамгаалагч Юлиан Дракслерыг багийнхаа бүрэлдэхүүнд элсүүлсэнээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Энэ өвлийн солилцоо наймааны цонхоор хийгдсэн хамгийн дуулиантай наймаа одоогоор энэ болж байна. Хэдийгээр Францын баг Дракслерыг ямар үнээр багтаа элсүүлснээ олон нийтэд мэдэгдээгүй байгаа ч ойролцоогоор 45 сая еврог Германы “Вольфсбург” клубт хэмээн дэлхийн томоохон эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр тал 4 жилийн гэрээг ийнхүү үзэглэж, Доакслер 2021 он хүртэл Францын нийслэл хотын багт хүчин зүтгэхээр боллоо. Герман залуу 2015 оны зун Германы “Шальке” клубээс “Вольфсбург”-т очиж байсан ч шинэ багийнхаа хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хүртэл тоглож чадаагүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр багаа солихыг хүсэж байгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдэгдээд байсан юм. Дракслер “Шальке”-гийн бүрэлдэхүүнд 170 тоглолтод оролцож 30 гоол оруулсан бол “Вольфсбург”-ын хамтаар 45 тоглолтод талбайд гарахдаа 8 гоол оруулсан амжилтыг үзүүлсэн.

Хуваалцах