Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Юта Жазз" 32 хожоод байна

Өрнөд бүсийн 4-р байрт бичигдэж байгаа “Юта Жазз” энэ өдөр “Шарлотт Хорнетс”-ыг өөрийн талбайдаа хүлээн авсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Юта Жазз" 32 хожоод байна
"Юта Жазз" 32 хожоод байна. Зураг: МҮОНРТ

АҮСБХ-ны лигийн тэмцээний 71 дэх улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 50 орчим тоглолт хийгээд байна. Өнөөдөр лигийн хүрээнд нийтдээ 4 тоглолт боллоо. Өрнөд бүсийн 4-р байрт бичигдэж байгаа “Юта Жазз” энэ өдөр “Шарлотт Хорнетс”-ыг өөрийн талбайдаа хүлээн авсан байна. “Юта”-гаас энэ өдөр багийн Гордон Хэйворд 33 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн бол түүний багийн хамтрагч Жорж Хилл 25 оноо аван сайн тоглолтоо үзүүлжээ. Харин зочин баг “Шарлотт”-оос багийн лидер КембаУокер, Марвин Уильямс, Фрэнк Кэмински, Николя Батум гэсэн гарааны тоглогчид нь тус бүр 10-с дээш оноо аван жигд тоглолтыг үзүүлсэн ч багийн бусад залуус хангалтгүй тоглож байсан юм. Улмаар тоглолт үндсэн цагт 105:98-ын харьцаатай өндөрлөснөөр “Шарлотт” сүүлийн 6 тоглолтдоо дараалан хожигдлоо. Тэд улирлын эхний 51 тоглолтоос 23-т нь хожсон амжилтаараа дорнод бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин “Юта” 32 хожиж, 19 хожигдсон амжилтаараа өрнөд бүсийн 4-р байрт улирлыг тун амжилттай үргэлжлүүлж байгаа юм.

Хуваалцах