Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрчээ

Мөн түүний багийнхан болон бусад тамирчинд халдвар тарсан байж болзошгүй хэмээн үзэж NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаа болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрчээ
“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрчээ. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирусний шинжилгээгээр эерэг буюу өвчилсөн гэсэн онош гарчээ.

Иймд тус холбооны улирлын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн түүний багийнхан болон бусад тамирчинд халдвар тарсан байж болзошгүй хэмээн үзэж NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаа болжээ.

Уг нь энэ улирлын 82 тоглолтоос бүх баг 60 гаруйг нь хийгээд байсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард тус холбооны плэй-оффын тоглолт эхлэх байсан юм.

Сонирхуулахад, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо өмнө нь дөрвөн удаа улирлын тоглолтоо цуцалж байв.

Тодруулбал, 1995 онд гурван сарын хугацаатай, 1996, 1998-1999 онд зургаан сар гаруй хугацаатай (улирлын 82 тоглолтоос 50 тоглолт тоглогдсон), 2011 онд улирлын 82 тоглолтоос 66 тоглолт болж байсан юм.

Хуваалцах