Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ювентус Аяксын ахлагчийн араас...

Нидерландын шигшээ багт тэрбээр 2017 оноос хойш дуудагдаж 13 тоглолт хийгээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ювентус Аяксын ахлагчийн араас...
Ювентус Аяксын ахлагчийн араас.... Зураг: МҮОНРТ

Ювентус энэ зуны наймааны цонхоор Аяксын ахлагч Маттейс де Лигтийг авахаар агенттай нь уулзалт товложээ.

19 настай Нидерланд төвийн хамгаалагч өнгөрсөн арванхоёрдугаар сард дэлхийн шилдэг залуу тоглогчид олгодог “Golden Boy” шагналыг хүртэж, мөн Аваргуудын лигийн шөвгийн 16-нд “Реал”-ын эсрэг тоглохдоо тэмцээний плей-оффын түүхэн дэх хамгийн залуу ахлагчаар тодорсон.

Нидерландын шигшээ багт тэрбээр 2017 оноос хойш дуудагдаж 13 тоглолт хийгээд байна.

Дараагийн супер од хэмээгдэж буй түүний үнийг Аякс 75 сая еврогоор тогтоогоод байгаа юм.

Барселона де Лигттийг удаан хугацаанд сонирхож байгаа ч Юве илүү шийдэмгий хөдөлж агент Мино Райолатай нь уулзах гэж байгааг Marca саяхны дугаартаа бичжээ.

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Юве”, “Аякс” баг оноолт таарсан учир энэ боломжийг ашиглан де Лиг болон агенттай нь хэд хэдэн уулзалт хийхээр Туриний баг төлөвлөөд байна.

Хуваалцах