Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ювентус" клуб дээд амжилтаа давтлаа

“Хуучны ноёд” 25 тоглолт дараалан талбайдаа хожжээ. Одоогоос гурван жилийн өмнө “Ювентус” клуб талбайдаа 25 дараалсан ялалт байгуулж, Италийн лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ювентус" клуб дээд амжилтаа давтлаа
"Ювентус" клуб дээд амжилтаа давтлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралын өдрүүдэд Италийн аварга шалгаруулах “Сери А” лигийн тэмцээний энэ улирлын тоглолтын хүрээнд “Ювентус” клуб талбайдаа хүчтэй өрслөдөгч “Рома”-г хүлээн авч, 1:0-ийн харьцаатай буулган авсан. Ингэснээр “Ювентус” клуб Италийн “Сери А”-гийн түүхэн дэх нэгэн дээд амжилтыг давтсан байна. “Хуучны ноёд” 25 тоглолт дараалан талбайдаа хожжээ.

Одоогоос гурван жилийн өмнө “Ювентус” клуб талбайдаа 25 дараалсан ялалт байгуулж, Италийн лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Тэд хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард “Фрозиноне” клубтэй талбайдаа 1:1-н харьцаатай тэнцсэн. Үүнээс хойш өрсөлдөгч багуудаа өөрийн талбайдаа дараалан ялсаар байгаа юм. “Ювентус” клуб Италийн “Сери А”-г 17 тойргийн дараах байдлаар 42 оноотой тэргүүлж байна.

Хуваалцах