Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ювентус” тэргүүллээ хадгалсан хэвээр байна

Италийн Сери А лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өчигдөр шөнө болсон. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбай дээрээ “Палермо” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ювентус” тэргүүллээ хадгалсан хэвээр байна
“Ювентус” тэргүүллээ хадгалсан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Италийн Сери А лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өчигдөр шөнө болсон. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбай дээрээ “Палермо” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, тэргүүллээ хадгалсан хэвээр үлдэв. Мөн найман тойрогт долоо хожиж, ердөө нэг л тэнцээд байгаа юм.

Тоглолтын 32 дахь минутад Артуро Видаль гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 64 дэх минутад Фернандо Льоренте нэгийг нэмсэнээр хожлоо баталгаажуулсан юм. Ийнхүү “Ювентус”-ын хожигдоогүй цуврал үргэлжилсээр байна.

Хуваалцах