Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Дүвчин: Ч.Санжаадамбыг би төрийн наадмын түрүүг хүртэнэ гэж мэдээд байсан юм

Ч.Санжаадамба хүүхэд байхын л гол бяр ихтэй байсан. Энэ нь түүний нэг давуу тал. Улсын заан цолоо өмнө нь гурван удаа батлахад нь би “Улсын наадамд түрүүлэх боломж байгаа юм байна” гэж харж байв. Тэрхүү бодлыг минь зөвтгөж байгаа юм шиг өнөөдөр түрүүлж, зөвхөн намайг ч биш Монгол түмнээ баярлууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Дүвчин: Ч.Санжаадамбыг би төрийн наадмын түрүүг хүртэнэ гэж мэдээд байсан юм
З.Дүвчин: Ч.Санжаадамбыг би төрийн наадмын түрүүг хүртэнэ гэж мэдээд байсан юм. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлсэн бөхийн тухай "Ч.Санжаадамба хүүхэд байхын л гол бяр ихтэй байсан. Энэ нь түүний нэг давуу тал. Улсын заан цолоо өмнө нь гурван удаа батлахад нь би “Улсын наадамд түрүүлэх боломж байгаа юм байна” гэж харж байв. Тэрхүү бодлыг минь зөвтгөж байгаа юм шиг өнөөдөр түрүүлж, зөвхөн намайг ч биш Монгол түмнээ баярлууллаа. Тэр цаашид ч сайн барилдах боломжтой. Хэдийгээр би Ч.Санжаадамбын багш гэдэг ч түүний бэлтгэлийг сайн хийлгэж, тусалж дэмжиж явдаг Гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа нарын зэрэг галынханд нь баярлаж байна. Та нар ч тэдэнд баярлах хэрэгтэй" гэж бидэнд сэтгэгдлээ хуваалцлаа.

Хуваалцах