Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

З.Занабазар ДАШТ-д тавдугаар байрт шалгарлаа

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тбилисийн олон улсын тэмцээний хүрэл медальт, Ираны бөх Алиреза Сарлакт 7:4-өөр дийлдсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
З.Занабазар ДАШТ-д тавдугаар байрт шалгарлаа
З.Занабазар ДАШТ-д тавдугаар байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Үүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд мөнгө, залуучуудын ангилалд хүрэл, өсвөр үеийнхэд алтан медаль хүртсэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З.Занабазар тавдугаар байрт шалгарлаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тбилисийн олон улсын тэмцээний хүрэл медальт, Ираны бөх Алиреза Сарлакт 7:4-өөр дийлдсэн юм.

Тус тэмцээнд оролцож буй тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нар ахалж байна.

Хуваалцах