Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Заан Ч.Санжаадамба, гарьд Н.Ганбаатар нар нэгийн даваанд уналаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны нэгийн даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Заан Ч.Санжаадамба, гарьд Н.Ганбаатар нар нэгийн даваанд уналаа
Заан Ч.Санжаадамба, гарьд Н.Ганбаатар нар нэгийн даваанд уналаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны нэгийн даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Энэ барилдааны тэргүүлэгчдийн тааварт зүй ёсоор орж байсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба өвдөг шороодлоо. Мөн нэгийн давааны эхний хагаст том цолтнуудаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын заан Т.Санчир, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул улсын гарьд Н.Ганбаатар нар өвдөг шороодоод байна.

Дөрөв дэх удаагаа болж буй энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн өндөр чансаатай улс, аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглож байгаа билээ.

Хуваалцах