Загвар өмсөгч А.Баярцэцэг АНУ-ын компанитай хамтран ажиллана
“CSP management” компани нь зар сурталчилгаа, кино, бүх төрлийн контент бүтээхэд хамтран ажилладаг байгууллага юм.
Мэдээллийн алба

Загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын “CPS management” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Мөн алдарт жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Франк Сталлоне түүний хувийн зөвлөхөөр ажиллах аж.
“CSP management” компани нь зар сурталчилгаа, кино, бүх төрлийн контент бүтээхэд хамтран ажилладаг байгууллага юм.
А.Баярцэцэг одоогоор Британийн Эзэн хааны драмын академид суралцаж буй. Тэрбээр өнгөрсөн онд “Чононгоо” фильмийн “Ээж хад”, найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” кинонд тоглосон. “Хөх тавилан” кинод тоглосон дүрээрээ Флоренцын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.


















