Загвар өмсөгч Б.Дулмаа “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртлээ
БНХАУ-ын Наннинь хотод 6-р сарын 28-наас 7-р сарын 14-ний хооронд Олон улсын мэргэжлийн супер модель шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч Б.Дулмаа топ аравт шалгаран “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн байна.
Мэдээллийн алба

Тэрээр “Шилмэл загварын ордон”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian Beauty” тэмцээний шилдэг загвар өмсөгчөөр шалгаран энэхүү тэмцээнд оролцох эрхийг авсан юм.
Наннинь хотноо 14 хоног үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд Солонгос, Хятад, Австрали, Вьетнам, Шинэ Зеланд, ОХУ, Башкирстан, Монгол, Тайвань, Энэтхэг зэрэг орны загвар өмсөгчид мэргэжлийн ур чадвараараа сорин өрсөлджээ.