Захуудад хийсэн шинжилгээний хариу Баасан гарагт гарна
Нарантуул, Номин гэх мэт томоохон зах, худалдааны төвд борлуулж байсан хүүхдийн тэжээл, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлээс дээж авсан байна. Эдгээр бүтээгдэхүүний шинжилгээний хариу ирэх Баасан гарагт буюу энэ сарын 16-нд гарна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Шинэ Зеланд улсын “Фонтерра” үйлдвэрийн сүүгээр хийсэн бүтээгдэхүүнд хүний мэдрэлийн төв системийг гэмтээх аюултай бактери, хүний амьсгал боож, булчин задалдаг нянгаар бохирдсон байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Үүний дагуу эрсдэлийн үнэлгээ хийх шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлүүлж байгаа юм байна.