Залуу начингууд өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэнэ
Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар төгссөн бөгөөд дөрвөн насны ангиллаар явагдах өсвөрийн бөхийн барилдааныг отгон начингууд ивээн тэтгэхээр болжээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Үндэсний бөхийн холбооноос дэвшүүлсэн “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын IV сургууль сар бүр уламжлал болгон өсвөрийн бөхчүүдийн нээлттэй барилдаан зохион байгуулахаар болжээ. Тус сургуулийг Улсын начин Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар төгссөн бөгөөд дөрвөн насны ангиллаар явагдах өсвөрийн бөхийн барилдааныг отгон начингууд ивээн тэтгэхээр болжээ. Анхны буюу нээлтийн барилдаан 23-ны өдөр болоход уран барилдаант улсын начин Л.Нямсүрэн ирж хүндэтгэл үзүүлэн "Уран барилдаан"-ы шагналыг нас тус бүрийн өсвөрийн бөхөд гардуулж ирээдүй хойчдоо урам нэмж, амжилт хүссэн байна.


















