Залуу тамирчид Японоор аялаад ирлээ
Монголын залуу тамирчид Токио хот, Нагано, Тояма мужаар найман хоногийн турш аялах үеэрээ “Токио-2020” олимпийн бэлтгэл ажил, Японы биеийн тамирын их сургууль Ниттайдай болон Мацүмото их сургуулийн үйл ажиллагаа, 1998 оны цагаан олимпийн зарим уралдаан тэмцээн болсон Хакүба тосгоноор очиж танилцав.
Мэдээллийн алба

Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Jenesys 2.0” хөтөлбөрийн хүрээнд Монголын ирээдүйтэй тамирчид Япон орноор аялаад ирлээ. 17 залуу тамирчны бүрэлдэхүүнтэй энэ багт Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж Охидын академийн тамирчин, Азийн өсвөр үеийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий хошой хүрэл медальт, спортын мастер Буяндалайн Чимгээ багтсан юм.
Монголын залуу тамирчид Токио хот, Нагано, Тояма мужаар найман хоногийн турш аялах үеэрээ “Токио-2020” олимпийн бэлтгэл ажил, Японы биеийн тамирын их сургууль Ниттайдай болон Мацүмото их сургуулийн үйл ажиллагаа, 1998 оны цагаан олимпийн зарим уралдаан тэмцээн болсон Хакүба тосгоноор очиж танилцав. Энэ үеэр Б.Чимгээ Ниттайдай их сургуульд 2013 оны Азийн өсвөрийн аварга Аи Тагүчитай таарчээ.


















