Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нар хамтарсан үзэсгэлэнгээ гаргажээ
Тэдний үзэсгэлэн ирэх сарын 2-ныг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм байна.
Мэдээллийн алба

Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нар “Between” хамтарсан үзэсгэлэнгээ “ХААН” галерейд гаргалаа.
Уг үзэсгэлэндээ тэд тасралтгүй хөгжиж буй хотжилт, түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, байгаль орчны талаарх тэмдэглэлийг уран зургаар илэрхийлэхийг зорьжээ. Өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль эхийн нулимсыг үзэж буй технологийн хурдтай шинэчлэл хүн төрөлхтөн бидэнд үнэхээр хэрэгтэй юу? хэмээн тунгаахад эрхгүй хүргэнэ.
Ийнхүү хүрээлэн буй орчинтойгоо хувьсан өөрчлөгдөж байгаа дүр төрх, соёл иргэншил хоорондын нарийн холбоосыг тэмдэглэн зурахдаа бүтээлчид өөр өөрсдийн хэв маягийг шингээсэн аж.
Тэдний үзэсгэлэн ирэх сарын 2-ныг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм байна.


















