Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуу уяачид чуулна

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулганаа ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотод хийх гэж байна. Тус холбооны зорилго нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу уяачид чуулна
Залуу уяачид чуулна. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулганаа ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотод хийх гэж байна. Тус холбооны зорилго нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих аж.

Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар дээрх холбоог үүсгэн байгуулагчид, хамтран зохион байгуулагчаар ММСУХ, Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо ажиллаж байна.

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь цаашид Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулах юм байна. Мөн эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад алдаршуулан танилцуулж байх аж.

Хуваалцах