Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучууд аялангаа үндэсний бүтээн байгуулалттай танилцлаа

Их Майдар сан, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх” “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” хамтран “Их Майдар-100 залуу” үндэсний бүтээн байгуулалттай танилцах аяллыг энэ сарын 26 буюу бямба гарагт зохион байгуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучууд аялангаа үндэсний бүтээн байгуулалттай танилцлаа
Залуучууд аялангаа үндэсний бүтээн байгуулалттай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Их Майдар сан, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх” “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” хамтран “Их Майдар-100 залуу” үндэсний бүтээн байгуулалттай танилцах аяллыг энэ сарын 26 буюу бямба гарагт зохион байгуулсан байна. Аялалд ажил олгогч, ажил хайгчид болон 21 аймгийн УБ хот дахь залуучуудын холбооны төлөөлөл, бусад залуучууд оролцож үндэсний бүтээн байгуулалттай танилцахаас гадна хоорондоо танилцах, цэвэр агаарт хөгжөөнт тоглоом тоглож, “ТВ 10” телевизийн “Урагшаа залуусаа” нэвтрүүлэг, Эх орон телевизийн “Өглөө” хөтөлбөр аяллын талаар сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Аялагчдыг үндэсний үйлдвэрлэгч ТЭСО групп, “Талх чихэр” ХК, Үлэмж ХХК , Human capital сэтгүүл зэрэг байгууллагууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох “Вип” цэвэр ус, “Та Чи” талх, нарийн боовны дээжээр ивээн тэтгэсэн байна.

Хуваалцах