Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучуудын ангиллын медальтнууд өнөөдөр тодорно

Монгол Улсад анх удаа сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болж байна. “Буянт-Ухаа” спорт ордонд болж буй тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн ангиллын эрэгтэй, эмэгтэй баг болон ганцаарчилсан төрлөөр явагдсан. Өнөөдөр залуучуудын ДАШТ болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруула

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын ангиллын медальтнууд өнөөдөр тодорно
Залуучуудын ангиллын медальтнууд өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болж байна. “Буянт-Ухаа” спорт ордонд болж буй тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй баг болон ганцаарчилсан төрлөөр явагдсан. Өнөөдөр залуучуудын ДАШТ болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөх юм.

Энэ удаагийн ДАШТ-д 23 улсын тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр багийн болон ганцаарчилсан төрөлд Монгол, ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон зэрэг 18 орны баг өрсөлдсөн. Үүнээс ОХУ-ын баг алт, Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг хүртсэн билээ.

Эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аваргад Монгол, Украин, Унгар, ОХУ, Польш, Герман, Япон, Тайланд зэрэг 11 орны баг өрсөлдсөн юм. 2016 оны ДАШТ-д ОХУ-ын бүсгүйчүүд шилдэг гэдгээ дахин нотолж, түрүүлсэн бол Монголын баг мөнгөн медалийн эзэд боллоо. Тэмцээний хүрэл медалийг Япон, Украины багууд хүртсэн.

Хуваалцах