Залуучуудын оркестр өнөөдөр “бут авна”
Монголд залуучуудын оркестр байгуулагдаж, удирдаач Б.Лхагвасүрэнгийн удирдлагаар Улсын филармонид дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлээс дээжилсэн тоглолт өнөөдөр болно.
Мэдээллийн алба

Монголд залуучуудын оркестр байгуулагдаж, удирдаач Б.Лхагвасүрэнгийн удирдлагаар Улсын филармонид дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлээс дээжилсэн тоглолт өнөөдөр болно. Тоглолтод хийлч Г.Тамир, Х.Санчир нар ээлжилж гоцлон хөгжимдөнө.
Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Лхагвасүрэн нь ХБДС, ОХУ-ын Екатеринбург хотод төгөлдөр хуурч, Казахстаны Астанад симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжил эзэмшиж, Улсын филармонид удирдаачаар ажиллаж байна. Тэрбээр өмнөд хөршид мэдлэг, ур чадвараа үнэлүүлэн ажиллаж, бүтээж буй “ясны” хөгжимчин, удирдаач билээ.


















