Залуучуудын өвлийн олимп маргааш эхэлнэ
“Лозанн-2020” залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам маргаашаас 22-ны хооронд Швейцарь Улсын Лозанн хотод болно.
“Лозанн-2020” залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Монгол Улсын хувьд зургаан тамирчнаа илгээсний дотор Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар багтаж байна.
Монголын тамирчид:



















