Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуус метанолын агууламж өндөртэй спирт хэрэглэсэн нь тогтоогджээ

Сүхбаатар аймагт архинд хордон нас барсан дээрх гурван иргэн метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт хэрэглэснийг шинжилгээгээр тогтоожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуус метанолын агууламж өндөртэй спирт хэрэглэсэн нь тогтоогджээ
Залуус метанолын агууламж өндөртэй спирт хэрэглэсэн нь тогтоогджээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд архинд хордож нас барсан гурван хүний хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнчлэн гар аргаар гэртээ архи үйлдвэрлэж байсан гурван тохиолдлыг холбогдох албаныхан илрүүлсэн байна. Иргэд архи согтууруулах ундааг худалдан авахдаа зөвшөөрөлтэй цэгээс авах хэрэгтэй гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэллээ.

Сүхбаатар аймагт архинд хордон нас барсан дээрх гурван иргэн метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт хэрэглэснийг шинжилгээгээр тогтоожээ.

Хуваалцах