Залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан 15 хөгжилтэй "meme"
Youthquake2020 давлагааны хөгжилтэй 15 "meme"-г хүргэж байна
Мэдээллийн алба

2016 оны УИХ-ын сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд энэ нь 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байв. Гэтэл 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байсан. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд залуусын идэвхийг нэмэгдүүлэхээр сонгуульдаа оролцохыг уриалсан давлагаа эрчимжиж байгаа. Тэдний нэг болох Youthquake2020 давлагааны хөгжилтэй 15 "meme"-г хүргэж байна.
Сонирхуулахад, Дэлхийн хамгийн алдартай англи хэлний толь бичиг “Oxford dictionary” жил бүр зарладаг 2017 оны хамгийн онцлох үгээр Youthquake тодорсон. “Vogue” сэтгүүлийн эрхлэгч асан ДианаВреландын анх томьёолсон энэ үг "Залуусын манлайллаар нийгэм, улс төр болон соёлын ертөнцөд бий болж буй өөрчлөлтийн давлагаа" гэсэн утгыг агуулдаг. Энэ үг нь Youth буюу залуус, earthquake буюу газар хөдлөлт гэсэн үгсийн нийлмэл юм.


















