Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн салбарын ирээдүйн боловсон хүчнүүд, зам тээврийн яамны асраар зочиллоо

Салбарын яам зам, тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэгдсэн бодлого баримтлан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн салбарын ирээдүйн боловсон хүчнүүд, зам тээврийн яамны асраар зочиллоо
Зам, тээврийн салбарын ирээдүйн боловсон хүчнүүд, зам тээврийн яамны асраар зочиллоо. Зураг: МҮОНРТ

Салбарын яам зам, тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэгдсэн бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Зам, тээврийн яам нь зам, тээврийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инженер техникийн мэргэжилтнийг олон улсын түвшинд бэлтгэх, тээврийн технологи, инновацийн судалгаа, хөгжлийг дэмжих зорилгоор оюутан залуусыг сурч боловсроход нь бодлогоор дэмжин ажиллаж байна.

Үүний хүрээнд ОХУ, БНХАУ болон БНСУ-ын тээврийн салбарын тэргүүлэх их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, оюутан солилцоо болон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юм.

Тэгвэл Зам, тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ШУТИС-ийн авто зам, гүүрийн инженерчлэлийн мэргэжлаар суралцаж буй оюутнууд хүрэлцэн ирж, асруудаар зочлон мэдээлэл, үйлчилгээ авлаа гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах