Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй
Энэ онд замын ажилд Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч, 100 гаруй сая долларын бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэж Зам тээврийн яамнаас мэдээлсэн.
Мэдээллийн алба

Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ онд замын ажилд Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч, 100 гаруй сая долларын бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэж Зам тээврийн яамнаас мэдээлсэн.
Гэвч зам барих нэг хэрэг ч барьсан замаа цаг тухайд нь арчилж тордох нь хамгийн чухал. Ялангуяа олон улсын болон улсын чанартай авто замууддаа ээлжит, урсгал, их засварыг тогтмол хийж байж замын ашиглалт уртасна.
Өнгөрсөн жилүүдэд зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэдэггүй байснаас чанаргүй замын асуудал үүсэж байсан.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ярилаа.
Mongolian National Radio · Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй


















