Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей шинэ үзмэрээ танилцууллаа

Үүнтэй холбоотойгоор, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей өнгөрсөн жилээс эхлэн “Арван хангал” гэж нэрлэгддэг бурхан шашны 10 бурханы зурмал, оёмол, цутгамал, шуумал зэрэг дүрүүдийг нэг нэгээр нь олон нийтэд танилцуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей шинэ үзмэрээ танилцууллаа
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей шинэ үзмэрээ танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Монголчууд эрт дээр үеэсээ өнөө цаг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей өнгөрсөн жилээс эхлэн “Арван хангал” гэж нэрлэгддэг бурхан шашны 10 бурханы зурмал, оёмол, цутгамал, шуумал зэрэг дүрүүдийг нэг нэгээр нь олон нийтэд танилцуулж байна.

Энэ жилийн тухайд тус музей өөрсдийн сан хөмрөгт хадгалагддаг Очирваань бурханы хатгамал, цутгуур, баримал, дармал, сийлбэр зэрэг урлагийн олон төрлөөр бүтээсэн дүрүүдийг олон нийтэд дэлгэлээ. “Нууцын эзэн” нэртэйгээр өнөөдөр нээсэн үзэсгэлэнгийн талаар Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан н.Цэрэнбямба ингэж ярьж байна.

Мөн энэхүү үзмэрт тавигдсан бүтээлүүдийн 95 орчим хувь анх удаа олны өмнө дэлгэгдэж байгаараа онцлог гэж албаныхан хэллээ. Бүтээлүүдийг нэг сарын турш олны хүртээл болгох юм байна.

Хуваалцах