Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Запад-2021 хээрийн сургуульд Монголын тактикийн бүлэг оролцож байна /Фото/

хээрийн сургууль Беларусийн таван полигон, Оросын 9 полигонд хоёр үе шаттайгаар явагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Запад-2021 хээрийн сургуульд Монголын тактикийн бүлэг оролцож байна /Фото/
Запад-2021 хээрийн сургуульд Монголын тактикийн бүлэг оролцож байна /Фото/. Зураг: МҮОНРТ

ОХУ, БНБУ /Беларусь/-ын цэргийн 200000 хүртэл алба хаагч, байлдааны онгоц болон нисдэг тэрэг 80, байлдааны усан онгоц 15, байлдааны 760 хүртэл нэгж /үүнээс 290 танк, тийрэлтэт артиллери 240/ оролцох хээрийн сургууль Беларусийн таван полигон, Оросын 9 полигонд хоёр үе шаттайгаар явагдана.

Уг хээрийн сургууль Монгол, Армен, Казахстан, Тажикстан, Энэтхэг, Киргиз, Серби, Шри-Ланк зэрэг улсын тактикийн бүлэг оролцож байгаагаараа онцлогтой. Харин Хятад, Вьетнам, Мьянмар, Пакистан ажиглагчаар оролцож байна. Мөн Оросын Өрнөдийн цэргийн тойрог, Хойд далай, Балти, Хар тэнгисийн флотын салбар нэгжүүд хамрагджээ.

Батлан хамгаалах яам

Хуваалцах