Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим газар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим газар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна
Зарим газар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Харин гуравдугаар сарын 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0 мм буюу их цас оржээ.

Хуваалцах