Зарим наадмын товыг зарлав
Хаврын морин уралдааны тов эхнээсээ гарч байна. Албан ёсоор зарлаагүй зарим уралдаан шинийн гурванаас эхэлсэн.
Мэдээллийн алба

Хаврын морин уралдааны тов эхнээсээ гарч байна. Албан ёсоор зарлаагүй зарим уралдаан шинийн гурванаас эхэлсэн. Одоогийн байдлаар энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд тус аймгийн баруун бүс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мөн өөрийн аймгийн баруун бүс, Биндэр суманд хойд бүс, Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах “Жавхлант шарга”-ын уралдаан, Орхон аймагт “Алдартнуудын баяр” наадам болно.
Түүнчлэн энэ сарын 22-нд Архангай аймгийн Өлзийт суманд “Алтан зуу”-гийн, 28-нд Цагаанхөтөлд “Дүнжингарав” хаврын бүс, Хэнтий аймгийн Галшар суманд тус аймгийн өмнөд бүс, гуравдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн “Сэцэнханы хурд”, 5-нд Өвөрхангайд хаврын бүс, 6-нд Орхон аймагт дээд гурван насны уралдаан тус бүр болно.


















