Зарим замын ажлын санхүүжилт шийдэгдээгүй байна
Одоогоор замын ажлууд хэвийн явж байгаа ч 11 чиглэлийн хатуу хучилт хийх ажлын санхүүжилт нь шийдэгдээгүй байна гэж Зам, тээврийн сайд А.Гансүх онцоллоо.
Мэдээллийн алба

Орон нутгийн 11 чиглэлд авто замын хатуу хучилт хийхэд шаардлагатай 68 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг Зам тээврийн яамнаас мэдэгдлээ
Энэ онд орон нутагт нийт 1886 км замын ажлыг шинээр эхлүүлээд байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар Өмнөгөвь аймгуудыг Нийслэлтэй холбох хатуу хучилттай замын ажил ирэх сарын сүүл гэхэд дуусна. Одоогоор замын ажлууд хэвийн явж байгаа ч 11 чиглэлийн хатуу хучилт хийх ажлын санхүүжилт нь шийдэгдээгүй байна гэж Зам, тээврийн сайд А.Гансүх онцоллоо.


















